Хайртдаа бичсэн захидал

бичсэн: Batkuna, 2008-08-19, 12:16
Сайн байна уу? хайрт минь
Сайхан төрсөн чамтайгаа
Мэндлэхгүй зөрж чадахгүй нь
Мэдэж байна би мэдэж байна
Минийх болохгүй гэдгийг чинь мэдэж байна
Хатуу зөөлөнтэй энэхэн хорвоод
Хувь заяагаа дагая гэвч
Өрөвчхөн энэхэн зүрх минь
Өөр рүү чинь тэмүүлэх юм
Үнэндээ ч гайхах юм алга
Амьдралд ганцхан заяах
Анхны хайрын минь эзэн чи болохоор
Алгын чинээхэн зүрх минь
Гацхан чинийхээ төлөө цохилох мэт
Гансарч үгүйлэх юм чамайгаа
...














Архичин залуус

бичсэн: Batkuna, 2008-08-19, 11:54
Хөөрхий тэр өрөвдөлтэй амьтад
Хоног дараалан хар ус гудрагчид
Хамаг монголын нэрийг гутаагчид
Халамжлан хэлвэл тэд архичид
Энд тэндгүй солиотой хүний ярих дуу
Ээмэгтэй дэлдэн чихэнд минь ярс ярс зуран орох мэт
Эрээн бараан давчуу тэр өрөөнд
Хүний ялгадас урсах нь байдаг л үзэгдэл
Ороод үзэхэд тамын эхлэл
Сонсоод үзэхэд галзуугийн полниц
Нэрнээс нь үзэхэд архичдын оромж
Ажилчдаас нь үзвэл хахуулын загалмайлсан эцэгс
Гол төлөв тэдний ярих яриа:
Ганган эхнэрийнхээ нармайг нээлээ
Гөлөгнөсөн хүүхдийнхээ зүрхийг үхүүллээ
Ганц юм байна уу? хөгшөөн
Гуялж уугаад нам шаая гэх мэт
Араас нь харвал аягүй жентэлмэн залуу
Урд...

















Хагацал

бичсэн: Batkuna, 2008-08-19, 10:35
Үзэн ядахыг хүсэвч
Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд
Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч...

Ухаарал

бичсэн: Batkuna, 2008-08-14, 17:59
Чимээгүй шөнийн одод шиг
Чи надтай ярихгүй юм
Чамайг надтай ярихгүй байхад
Чин зүрх минь шаналах юм
Хайр дурлалын их зовлонг
Хангалттай би амслаа
Хэлж ирдэггүй их хайр
Хийсэж ирлээ над дээр
Ганцхан юмнаас болж
Харьж бид хагацлаа гэж үү
Гал халуун сэтгэлийг минь
Голж чи явлаа гэж үү
Хоромхон зуурын дурлал байсныг
Хожим би ухаарлаа
...