2008-08-19
Ц.Хулан - Улаахан тэс мод
Газрын хавтгай дээр орос орон оршиж
Гал улаахан тэс модыг санагдуулж
Үүрээр түүнийг цавччихвий гэхээс
Өр өвдөөд байна
Тэндхийн сайхан охид
Тэнгэрийн өнгөт нүдтэй
Гоёл нь гэвэл эгэлхэн
Голоо дагаад ургадаг хамба шарилжийн цэцэгээ
Шаганейд дурсгасан Ессениний алаг алчуур шиг
Шар талынх нь тариаг би өрөвдөөд байна
Шанхных нь үс яг л минийх шиг гогцоордог
Шаналангт хонгор зүрх Маринагийн нутгийг өрөвдөөд байна
Газар дээр өөр хэн тэгж инээдэг билээ
Гагарины инээмсэглэлийг ч өрөвдөөд байна
Галав дамнан үлдсэн охин цагаан сүм
Гараа загалмайлж мөргөдөг сахалтай өвгөдийг чинь өрөвдөөд байна
Эгэл болоод даруухан бүхнийг чинь
Эрхэмсэг болоод тансаг бүхнийг чинь
Өчигдөр болоод маргаашийг чинь
Өнөөдр дөнгөж төрсөн шар үстэй жаалыг чинь
Өрөвдөөд байна орос орон
Дайтая гэж ард түмэн төрдөггүй
Дахиад зовох гэж лав орос орон бутраагүй
Улаахан тэс мод цавчуулахгүй гэж ургахгүй
Улаахан тэс мод оросын хувь заяа

Сэтгэгдэл:


ymr goy shuleg ve.umnu n unshij bgagui yum bn.daitay gj ard tumen turduggui dahiad zovoh gj oros oron butraagui gj goy heljee. tiimee enh taivan heregtei.negent salan tusgarrlagdsan oronuudiig taivan orhivol zugeer. oros shn oron shu...
Бичсэн: Deegii (зочин) цаг: 04:40, 2011-08-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax