2008-08-19
Ц.Хулан - Намрын дунд сарын арван долоон

Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг
Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?
Дун цагаан шүдээ яралзуулан инээчихээд
Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?
Алиаласгээд эхэлсэн ардын дууны чинь нэгэн нугалаанд
Арван тавны маань саран тэргэлтээд л байна уу даа
"Амраг чинь болъё" гэж тань дээр хичнээн ч хүүхэн ирсийм бэ?
Азаар би өөрийг тань танихгүй яаж явсийм бэ?
Энгэр заамаар чинь сэвэлзэж салхилаад л байна уу даа
Эрвэлзэн суугаа надад товчилмооргүй харагдана
Эгшигт найрын өргөөнөөс хамтдаа харъя гэж хэлэв үү дээ
Эхнэртэй үгүйг чинь сонсохоос зүрхшээгээд байнам даа
Дугараа элбэг, найр алаг хорвоодоо
Дуулж л сууя хоёулаа, хүний сайхан үр ээ!
Дуулах уйлах хоёр маань тусдаа л хорвоо юм шүү дээ
Дуниартсан гоё харцанд чинь би жаргаж байгаад салъя даа . . .

Сэтгэгдэл:


Чи надад таалагддаг шүлүүдийү бичжээ. Энэ шүлгийг би цээжээр мэднээ. Гэхдээ чи Хулангийн шүлгүүдээс дахиад бичиж оруулаарай
Бичсэн: Mtsg цаг: 22:48, 2008-08-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax