2008-08-19
Ц.Хулан - Итгэл
Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимастай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл
Үүдэн тушаа салхинд цохигдон
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхөрлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
Унахад чинь тосдог газар үгүй болно
Уруудахад чинь түших гар үгүй болно
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээнэ
Ийм залхаалыг бурхнаас бус надаас чи хүлээнэ
Тэвэр жаргал тэвэр зовлонгийн ертөнц эргэнэ
Тэнхлэг нь харин итгэл дээр тогтоно
Тэнгэх газрын завсар надгүй чи зовно
Тэрүүнд чинь би харин эрхий шигээ итгэнээ

Сэтгэгдэл:


Тэвэр жаргал тэвэр зовлонгийн ертэнц эргэнэн Тэнхлэг нь харин итгэл дээр тогтоно Тэнгэр газрын хооронд чамгүй би зовно Тэрүүнд минь харин чи эрхий шигээ итгээрэй...
Бичсэн: gereltuya цаг: 19:45, 2009-02-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax