2008-08-19
Архичин залуус
Хөөрхий тэр өрөвдөлтэй амьтад
Хоног дараалан хар ус гудрагчид
Хамаг монголын нэрийг гутаагчид
Халамжлан хэлвэл тэд архичид
Энд тэндгүй солиотой хүний ярих дуу
Ээмэгтэй дэлдэн чихэнд минь ярс ярс зуран орох мэт
Эрээн бараан давчуу тэр өрөөнд
Хүний ялгадас урсах нь байдаг л үзэгдэл
Ороод үзэхэд тамын эхлэл
Сонсоод үзэхэд галзуугийн полниц
Нэрнээс нь үзэхэд архичдын оромж
Ажилчдаас нь үзвэл хахуулын загалмайлсан эцэгс
Гол төлөв тэдний ярих яриа:
Ганган эхнэрийнхээ нармайг нээлээ
Гөлөгнөсөн хүүхдийнхээ зүрхийг үхүүллээ
Ганц юм байна уу? хөгшөөн
Гуялж уугаад нам шаая гэх мэт
Араас нь харвал аягүй жентэлмэн залуу
Урдаас нь харвал поксчин юм аятай
Аманд нь шүдний ул мөргүй
Ахан дүүсийн сэтгэлийг гутаагч тэд
Архичин залуус
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax