Ц.Хулан - Улаахан тэс мод

бичсэн: Batkuna, 2008-08-19, 12:41
Газрын хавтгай дээр орос орон оршиж
Гал улаахан тэс модыг санагдуулж
Үүрээр түүнийг цавччихвий гэхээс
Өр өвдөөд байна
Тэндхийн сайхан охид
Тэнгэрийн өнгөт нүдтэй
Гоёл нь гэвэл эгэлхэн
Голоо дагаад ургадаг хамба шарилжийн цэцэгээ
Шаганейд дурсгасан Ессениний алаг алчуур шиг
Шар талынх нь тариаг би өрөвдөөд байна
Шанхных нь үс яг л минийх шиг гогцоордог
Шаналангт хонгор зүрх Маринагийн нутгийг өрөвдөөд байна
Газар дээр өөр хэн тэгж инээдэг билээ
Гагарины инээмсэглэлийг ч өрөвдөөд байна
Галав дамнан үлдсэн охин цагаан сүм
Гараа загалмайлж мөргөдөг сахалтай өвгөдийг чинь өрөвдөөд байна
Эгэл болоод даруухан бүх...















Ц.Хулан - Намрын дунд сарын арван долоон

бичсэн: Batkuna, 2008-08-19, 12:40

Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг
Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?
Дун цагаан шүдээ яралзуулан инээчихээд
Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?
Алиаласгээд эхэлсэн ардын дууны чинь нэгэн нугалаанд
Арван тавны маань саран тэргэлтээд л байна уу даа
"Амраг чинь болъё" гэж тань дээр хичнээн ч хүүхэн ирсийм бэ?
Азаар би өөрийг тань танихгүй яаж явсийм бэ?
Энгэр заамаар чинь сэвэлзэж салхилаад л байна уу даа
Эрвэлзэн суугаа надад товчилмооргүй харагдана
Эгшигт найрын өргөөнөөс хамтдаа харъя гэж хэлэв үү дээ
Эхнэртэй үгүйг чинь сонсохоос зүрхшээгээд байнам даа
Дугараа элбэг, ...











Ц.Хулан - Итгэл

бичсэн: Batkuna, 2008-08-19, 12:38
Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимастай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл
Үүдэн тушаа салхинд цохигдон
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхөрлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
Унахад чинь тосдог газар үгүй болно
Уруудахад чинь түших гар үгүй болно
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээнэ
Ийм залхаалыг бурхнаас бус...















Ц.Хулан - Хаврын дуу

бичсэн: Batkuna, 2008-08-19, 12:34
Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн доор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хар үсний минь долгионд хөл алдаж
Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж
Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогс
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг
Хаврын өдөр богино цэцгээ дэлгэж одно
Хайрлах юм бол намайг намар нь ч бас хайрлаарай
Намайг и...













Ц.Хулан - Би дургүй

бичсэн: Batkuna, 2008-08-19, 12:32

Цаг гозойж байхад би замд гарахгүй
Цангинатал хундага хага шиддэг орос зан би дургүй
Цайгий нь уучихаад, аягыг нь хөмрөхөд би дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй монгол занд би дургүй ээ
Үлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алахад би дургүй
Үхэлд ч автагүй баатар эрийг одонгоор дарж авахад би дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч, сайн хүн зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явбал бүр дургүй ээ
Цэргий дарга нар согтуу гуйвахад би зургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул, цагаан гартнуудад би дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш, матаас бичихэд бүр дургүй ээ
Дог...